Бизнес көүчинг
Ганцаарчилсан бизнес көүчинг

Бизнес көүчингд тавтай морил!

Бизнесээ цэгцэлж, дараагийн түвшинд гаргах цаг болсон уу?

Бизнесийн өсөлтөнд саад болж буй асуудлыг тодорхойлж, зөв шийдвэр гаргах, бодитоор хэрэгжүүлэхэд туслах хамтын ажиллагаа.

Мөрөн

Бизнесээ цэгцэл. Удирдах арга барилаа хөгжүүл. Бизнесийн өсөлтийг бий болго.

Бизнесээ цэгцэлОлон асуудлаас хамгийн чухлыг нь тодорхойлж, зөв дарааллаар шийдвэрлэнэ.
Удирдах арга барилаа хөгжүүлШийдвэр гаргах, ажил хариуцуулах, хариуцлага хүлээх чадвараа сайжруулна.
Бизнесийн өсөлтийг бий болгоБизнесээ цаашид хөгжүүлэх тодорхой чиглэл, төлөвлөгөөтэй болно.
энэ Танд танил байна уу?

Юу хийх хэрэгтэйг мэдэж байгаа ч байрандаа эргэлдээд байна уу?

Надад ханддаг бизнес эрхлэгчид өөрсдийн чадах бүхнээ хийж, өнөөдрийн бизнесээ бүтээсэн хүмүүс байдаг.

Гэхдээ бүх зүйл эмх замбараагүй. Асуудлууд хоорондоо холилдсон, өдөр бүр шинэ ажил нэмэгдэж, бүгд яаралтай мэт санагддаг.

Тэгээд тэд надаас нэг л зүйл асуудаг: «Үүнийг яаж цэгцэнд нь оруулах вэ?»

Мэдлэг

Юу хийхээ мэддэг

Борлуулалтаа системтэй болгох, ажилтнуудаа хариуцлагатай болгох, санхүүгээ хянах хэрэгтэйг та мэднэ. Танд мэдлэг дутаагүй.

Хэрэгжүүлэлт

Хийж байгаа ч цэгцрэхгүй байна

Та олон зүйлийг санаачилж, хэрэгжүүлж үзсэн: шинэ систем, шинэ ажилтан, шинэ маркетинг. Гэвч нэг асуудлыг шийдэхэд нөгөө нь гарч ирж, бизнес эмх замбараагүй хэвээр л байна.

Үр дагавар

Тэгээд байрандаа эргэлддэг

Сар бүр ижил асуудал давтагдана. Та урьдынхаасаа илүү их ажиллаж байгаа ч бизнес урагшилдаггүй.

Асуудал мэдлэгт биш. Бүх асуудлаа нэг дор харж, алийг нь эхэлж шийдэхээ сонгох дараалал байхгүйд байгаа юм.

Ийм үед дахиад шинэ санаа, сургалт, ажлын жагсаалт нэмэх нь эмх замбараагүй байдлыг улам нэмэгдүүлнэ. Танд илүү их мэдээлэл биш, одоо байгаа асуудлаа цэгцэлж, зөв дарааллаар хэрэгжүүлэхэд туслах хамтрагч хэрэгтэй. Энд л бизнес көүчингийн үнэ цэн бий.

Танд хэрэгтэй хамтрагч

Бизнес көүчинг гэж юу вэ?

Бизнес көүчинг бол бизнес эрхлэгчид бизнесээ илүү үр дүнтэй удирдаж, хөгжүүлэхэд нь тусалдаг мэргэжлийн хамтын ажиллагаа юм.

Ганцаарчилсан бизнес көүчинг нь бизнесийнхээ өсөлтөд саад болж буй асуудлуудыг тодорхойлж, зөв стратеги, шийдвэр гарган, бодитоор хэрэгжүүлэхэд тань тусалдаг.

Бизнес эрхлэгчид өдөр бүр олон асуудалтай тулгарч, чухал шийдвэрүүд гаргадаг. Заримдаа асуудлынхаа жинхэнэ шалтгааныг мэдэхгүй байдаг. Заримдаа юу хийхээ мэддэг ч хэрэгжүүлж чаддаггүй. Бас заримдаа олон боломжийн алийг нь сонгохоо шийдэж чаддаггүй.

Ийм үед бизнес көүч танд дараах үйл явцад тусална

  1. Бизнесийнхээ өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор харах
  2. Асуудлуудынхаа жинхэнэ шалтгааныг тодорхойлох
  3. Хамгийн чухал ажлуудаа зөв дарааллаар сонгох
  4. Боломжит шийдлүүдийг үнэлж, шийдвэр гаргах
  5. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, үр дүнгээ үнэлэх

Бизнес көүчинг зөвхөн асуулт асууж, ярилцахаар хязгаарлагдахгүй. Бизнес көүчингийн хүрээнд бид танай бизнесийн бодит асуудлууд дээр ажиллана. Би өөрийн мэдлэг, туршлагад тулгуурлан зөвлөгөө өгч, шаардлагатай аргачлал, загваруудыг зааж, хэрэгжүүлэхэд тань чиглүүлнэ.

Гэхдээ эцсийн зорилго нь таны өмнөөс бизнесийг удирдах биш.

Таныг бизнесээ илүү сайн удирдаж, асуудлаа шийдвэрлэж, зөв шийдвэр гаргадаг болоход туслах юм.

Яагаад

Яагаад бизнес эрхлэгчид көүч хэрэгтэй байдаг вэ?

01

Асуудлынхаа жинхэнэ шалтгааныг олж харахын тулд

Та бизнесээ хамгийн сайн мэддэг хүн. Гэхдээ өдөр тутмын үйл ажиллагаандаа байнга оролцдог учраас зарим асуудлын жинхэнэ шалтгааныг анзаарахгүй өнгөрөөж болно.

Жишээлбэл, борлуулалт буурсан учраас маркетингаа сайжруулах хэрэгтэй гэж бодож байж болно. Гэтэл асуудал маркетинг биш, бүтээгдэхүүн үйлчилгээний санал, үнийн бодлого эсвэл борлуулалтын үйл явцад байвал яах вэ?

Асуудлын шалтгааныг буруу тодорхойлбол зөв мэт санагдсан шийдвэр ч хүссэн үр дүнг өгөхгүй. Бизнес көүч танд асуудлаа өөр өнцгөөс харах, таамаглалаа шалгах, жинхэнэ шалтгааныг нь тодорхойлоход тусална.

02

Олон асуудлынхаа алийг нь түрүүлж шийдвэрлэхээ мэдэхийн тулд

Бизнес эрхлэгчид хийх ажил хэзээ ч дуусдаггүй. Борлуулалтаа нэмэгдүүлэх, ажилтан авах, систем нэвтрүүлэх, маркетингаа сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргах, салбараа өргөжүүлэх гээд олон ажил зэрэг тулгардаг.

Гэхдээ эдгээрийг бүгдийг нь нэгэн зэрэг хийх шаардлагагүй. Хамгийн чухал нь таны бизнесийн өнөөгийн нөхцөлд аль ажил хамгийн их үр дүн авчрахыг тодорхойлох явдал юм.

Бизнес көүчингийн явцад бид таны зорилго, нөөц бололцоо, тулгарч буй асуудлуудыг харгалзан юунд эхэлж төвлөрөхөө тодорхойлно.

03

Мэддэг зүйлээ бодитоор хэрэгжүүлэхийн тулд

Та бизнесийн тухай олон ном уншиж, сургалтад сууж, зөвлөгөө сонссон. Гэхдээ мэдлэгтэй байх, мэддэг зүйлээ хэрэгжүүлэх хоёр өөр.

Заримдаа цаг гаргаж чаддаггүй. Заримдаа шийдвэр гаргахдаа эргэлздэг. Эсвэл эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлж чаддаггүй.

Бизнес көүчингийн явцад бид зөвхөн юу хийх талаар ярилцахгүй. Хэрэгжүүлэлтийн явцад тулгарч буй саадыг тодорхойлж, даван туулах арга зам дээр ажиллана.

04

Бизнесээ удирдах арга барилаа хөгжүүлэхийн тулд

Бизнесээ өнөөдрийн түвшинд хүргэхэд тань тусалсан арга барил дараагийн өсөлтөд хангалтгүй.

Жишээлбэл, бизнесээ эхлүүлж байхдаа бүхнийг өөрөө хийх шаардлагатай байсан. Одоо ажилтнуудтай болж, бизнес өссөн ч бүх шийдвэрийг өөрөө гаргадаг хэвээр байвал цаашид өсөхөд улам хэцүү болно.

Тиймээс бизнесийнхээ стратеги, үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ шийдвэр гаргалт, удирдах арга барилаа хөгжүүлэх шаардлагатай.

Бизнес көүчинг бол зөвхөн бизнесийн асуудлаа шийдвэрлэх биш, дараагийн өсөлтөө удирдах чадвараа хөгжүүлэх үйл явц юм.

Онцлог

Миний бизнес көүчингийн онцлог

I

Таны бизнест тохирсон, ойлгомжтой, хэрэгжүүлж болох шийдэл

Бизнес эрхлэгчдэд мэдээлэл, зөвлөгөө дутагддаггүй. Гэхдээ сайн зөвлөгөө болгон тухайн бизнест тохирдоггүй.

Том компанид амжилттай хэрэгжсэн арга барил жижиг, дунд бизнест тохирохгүй байж болно. Олон ажилтан, том төсөв, тусгай баг шаардсан шийдлийг цөөн хүнтэй бизнест хэрэгжүүлэхэд хэцүү.

Тиймээс би танд бүх бизнест тохирно гэж үзсэн нэг аргачлал санал болгохгүй. Эхлээд танай бизнесийн нөхцөл байдал, боломж, тулгарч буй асуудлыг ойлгоно. Дараа нь таны өнөөгийн нөөц бололцоонд тохирсон, ойлгож хэрэгжүүлэх боломжтой арга замыг хамтран тодорхойлно.

Миний зорилго танд олон нарийн онол тайлбарлах биш, бизнесийнхээ асуудлыг ойлгож, зөв шийдвэр гарган, бодитоор хэрэгжүүлэхэд туслах юм.

II

Бизнесийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ бизнес эрхлэгчийн өсөлт дээр ажиллана

Бизнесээ өсгөхийн тулд зөв стратеги, үр дүнтэй систем, сайн бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэгтэй. Гэхдээ эдгээрийг бий болгож, хэрэгжүүлж, удирдах хүн нь бизнес эрхлэгч өөрөө. Тиймээс би бизнес көүчингийн явцад хоёр чиглэлд анхаардаг.

Нэгдүгээрт

Бизнесийн стратеги, үйл ажиллагаа, өсөлт

Бид танай бизнесийн бодит асуудлууд дээр ажиллана. Үүнд бизнесийн стратеги, борлуулалт, маркетинг, ашигт ажиллагаа, санхүүгийн удирдлага, ажилтнуудын гүйцэтгэл, үйл ажиллагааны зохион байгуулалт зэрэг асуудлууд багтана.

Би өөрийн мэдлэг, туршлагад тулгуурлан зөвлөгөө өгч, шаардлагатай аргачлал, загваруудыг зааж, хэрэгжүүлэхэд тань тусална.

Хоёрдугаарт

Бизнес эрхлэгчийн сэтгэлгээ, итгэл үнэмшил, удирдах чадвар

Бизнесийн асуудлыг шийдвэрлэх явцад таны шийдвэр гаргалт, ажиллах арга барилд давтагддаг хэв маяг ажиглагдвал бид түүний шалтгааныг судална. Жишээлбэл:

  • Бүхнийг өөрөө хийхийг хичээдэг.
  • Алдаа гаргахаас айж, шийдвэрээ хойшлуулдаг.
  • Бусдын урмыг хугалахаас болгоомжилж, шаардлага тавьж чаддаггүй.
  • Өндөр үнэ тогтоохдоо өөрийн үнэ цэнд эргэлздэг.
  • Амжилтад хүрэхийг хүсдэг ч илүү том хариуцлагаас зайлсхийдэг.

Давтагддаг хэв маягууд өсөлтөнд саад болж байвал түүнийг илрүүлж, өөрчлөх дээр ажиллана.

III

Зөвлөгөөг бодит хэрэгжүүлэлттэй холбодог

Сайн зөвлөгөө сонссон ч хэрэгжүүлж чадаагүй бол танай бизнесийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Тиймээс бид уулзалт бүрээр зөвхөн асуудал ярилцаад өнгөрөхгүй.

Ямар шийдвэр гаргасан, юуг хэрэгжүүлэх, хэн хариуцах, ямар хугацаанд хийх, үр дүнг хэрхэн үнэлэхээ тодорхойлно. Дараагийн уулзалтаар хэрэгжүүлэлтийн явцыг авч үзэж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийнэ.

Ингэснээр бизнес көүчинг зөвхөн зөвлөгөө авах цаг биш, бизнесийнхээ бодит асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан хамтын ажиллагаа болно.

Багтаамж

Бизнес тань таны багтаамжаас илүү өсөж чадахгүй.

Бизнесээ өсгөхийн тулд ихэнх хүн илүү их ажилладаг. Гэвч өсөлт илүү их ажлаас биш, таны даах, удирдах чадвар буюу багтаамжаас хамаардаг.

Бизнес өсөх тусам шийдвэр, хариуцлага, удирдах хүмүүс, санхүүгийн эрсдэл нэмэгддэг. Таны багтаамж хэвээр байвал өсөлт ачаалал болж хувирч, бизнес тань таны даах хэмжээнд зогсоно.

Тиймээс бид таны багтаамжийг хоёр талаас тэлнэ.

01

Сэтгэл зүйн багтаамж

Илүү их орлого, амжилт, хариуцлагыг хүлээн авахад саад болж буй айдас, эргэлзээ, итгэл үнэмшлээ таньж, өөрчлөх.

02

Удирдах багтаамж

Илүү олон хүн, илүү том шийдвэр, илүү олон үйлчлүүлэгч, тодорхойгүй нөхцөлийг удирдаж сурах.

Багтаамжаа тэлнэ гэдэг илүү их ажил үүрэх биш. Илүү том бизнесийг бүхнийг өөрөө хийхгүйгээр удирдаж чаддаг болох юм.

үйл ажиллагаа

бизнес көүчинг хэрхэн явагддаг вэ?

Танай бизнесийн бодит асуудал дээр ажиллах хамтын ажиллагаа юм. Үйлчлүүлэгч бүр дээр өөр хөтөлбөрөөр явагддаг. Учир нь бизнес бүрийн нөхцөл байдал, зорилго, тулгарч буй асуудал өөр. Гэхдээ хамтын ажиллагаа тодорхой дараалалтай явагдана.

1-р үе шат

Бизнесийнхээ өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох

Эхлээд бид танай бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, зорилго, тулгарч буй асуудлуудыг авч үзнэ. Борлуулалт, ашигт ажиллагаа, үйл ажиллагаа, удирдлага зэрэг чиглэлээр шаардлагатай мэдээллийг судалж, өсөлтөнд юу саад болж байгааг тодорхойлно. Мөн таны бизнес эрхлэгчийн хувьд гаргаж байгаа шийдвэр, ажиллах арга барилыг авч үзнэ.

Энэ үе шатны үр дүнЯмар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, юунд эхэлж төвлөрөхөө тодорхойлно.

2-р үе шат

Стратеги, хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах

Тодорхойлсон асуудлуудаас хамгийн чухлыг сонгож, шийдвэрлэх боломжит арга замуудыг үнэлнэ. Ямар ажлыг өөрөө хийх, алийг ажилтнууддаа хариуцуулах, ямар тохиолдолд мэргэжлийн зөвлөх эсвэл гүйцэтгэгч шаардлагатайг шийдвэрлэнэ. Хэрэгжүүлэх ажлууд, хариуцах эзэн, хугацаа, үр дүнг хэмжих үзүүлэлтүүдээ тодорхойлно.

Энэ үе шатны үр дүнЗорилгодоо хүрэхийн тулд юу хийх, ямар дарааллаар хэрэгжүүлэх нь тодорхой болно.

3-р үе шат

Хэрэгжүүлж, өөрчлөлт хийх

Энэ үе шатанд бид төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэхэд төвлөрнө. Би шаардлагатай аргачлал, загваруудыг өгч, зөвлөгөө өгнө. Та өөрийн бизнесийн хүрээнд ажлуудаа хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэлтийн явцад гарч буй асуудлуудыг хамтран авч үзэж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргана. Хэрэв таны итгэл үнэмшил, давтагддаг хэв маяг хэрэгжүүлэлтэд саад болж байвал түүнийг өөрчлөх дээр ажиллана.

Энэ үе шатны үр дүнТа зөвхөн төлөвлөгөөтэй болох биш, бодит өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж эхэлнэ.

4-р үе шат

Үр дүнгээ үнэлж, цаашдын өсөлтөө төлөвлөх

Хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг үнэлнэ. Юу сайн ажилласан, юу үр дүн өгөөгүй, юуг өөрчлөх шаардлагатайг тодорхойлно. Мөн цаашид өөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлууд, удирдлагын шинэ дадал, хяналтын арга барилаа тодорхой болгоно.

Энэ үе шатны үр дүнТа бизнесээ цаашид хөгжүүлэх тодорхой чиглэл, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй болно.

Уулзалт

Бизнес көүчингийн уулзалт хэрхэн явагддаг вэ?

Уулзалт бүр танай бизнесийн тухайн үеийн хамгийн чухал асуудалд төвлөрнө. Урьдчилан тогтоосон сэдэв биш, таны бодит нөхцөл байдал уулзалтын агуулгыг тодорхойлно.

Уулзалтын сэдвийн жишээ

Борлуулалт Ашигт ажиллагаа Үнийн бодлого Ажил хариуцуулах Стратегийн шийдвэр Шийдвэр гаргалт, итгэл үнэмшил

Уулзалт бүр гурван алхмаар явагдана

01

Эргэн харна

Өмнөх уулзалтаас хойш юу хэрэгжүүлсэн, ямар үр дүн гарсан, юунд гацсанаа авч үзнэ.

02

Шийдвэр гаргана

Асуудлын жинхэнэ шалтгааныг тодорхойлж, боломжит шийдлүүдийг үнэлээд шийдвэр гаргана. Шаардлагатай аргачлал, загвар, хэрэгслийг санал болгоно.

03

Хэрэгжүүлэх ажлаа тохирно

Дараагийн уулзалт хүртэл юу хийх, хэн хариуцах, хэзээ гэхэд дуусгахаа тодорхойлно.

Уулзалт бүрийн зорилго шинэ сэдэв үзэх биш, хэрэгжүүлэлтдээ ахиц гаргах.

Чиглэлүүд

Бизнес көүчингээр ямар асуудлыг авч үзэх вэ?

Бизнесийн стратеги

Бизнесээ цаашид ямар чиглэлд хөгжүүлэх, юунд төвлөрөх, ямар боломжийг ашиглах, ямар ажлаас татгалзахаа тодорхойлох.

Борлуулалт, маркетинг

Зорилтот хэрэглэгч, бүтээгдэхүүн үйлчилгээний санал, үнийн бодлого, борлуулалтын үйл явцаа үнэлж, сайжруулах.

Санхүү, ашигт ажиллагаа

Орлого, зардал, ашиг, мөнгөн урсгалын үндсэн үзүүлэлтүүдээ ойлгож, санхүүгийн мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах.

Үйл ажиллагаа, систем

Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах, ажлын дараалал, хариуцлага, хяналтын арга барилаа тодорхойлох.

Ажилтнуудын удирдлага

Үүрэг хариуцлага хуваарилах, гүйцэтгэлийг хэмжих, ажилтнууддаа ажил даатгах, удирдах арга барилаа сайжруулах.

Бизнесийн өргөжилт

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, салбар нээх, шинэ зах зээлд орох зэрэг шийдвэрүүдийн боломж, эрсдэлийг үнэлэх.

Бизнес эрхлэгчийн хувийн өөрчлөлт

Өсөлтөд саад болж буй итгэл үнэмшил, айдас, эргэлзээ, давтагддаг хэв маягаа илрүүлж, өөрчлөх.

Эдгээр бүх чиглэлээр эхний 90 хоногт ажиллана гэсэн үг биш. Танай бизнесийн өнөөгийн нөхцөл, зорилгод хамгийн чухал асуудлуудыг сонгож ажиллана.

Үр дүн

Бизнес көүчингээр ямар үр дүнд хүрэх вэ?

90 хоногийн хамтын ажиллагааны явцад та дараах өөрчлөлтүүдийг хийхэд төвлөрнө.

1

Бизнесийнхээ асуудлуудыг цэгцэлнэ

Олон асуудал дундаас хамгийн чухлыг тодорхойлж, юуг ямар дарааллаар шийдвэрлэхээ мэддэг болно.

2

Бизнесийнхээ өсөлтийн чиглэлийг тодорхой болгоно

Хаашаа хүрэх, ямар стратеги баримтлах, ямар ажлуудад төвлөрөхөө тодорхойлно.

3

Шийдвэрүүдээ бодит мэдээлэлд тулгуурлан гаргаж сурна

Борлуулалт, санхүү, үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг ашиглан асуудлаа үнэлж, шийдвэр гаргах арга барилаа хөгжүүлнэ.

4

Сонгосон асуудлууд дээрээ бодит өөрчлөлт хэрэгжүүлнэ

Зөвхөн зөвлөгөө сонсож, төлөвлөгөө гаргаад зогсохгүй, хэрэгжүүлсэн ажлуудынхаа үр дүнг үнэлнэ.

5

Бизнесээ удирдах чадвараа хөгжүүлнэ

Ажил хариуцуулах, шийдвэр гаргах, хариуцлага хүлээх, гүйцэтгэлийг хянах арга барилаа сайжруулна.

6

Өөрийн өсөлтөд саад болж буй хэв маяг дээрээ ажиллана

Шаардлагатай үед өөрийн айдас, эргэлзээ, итгэл үнэмшил, давтагддаг зан үйлээ таньж, шинэ арга барил төлөвшүүлэхэд анхаарна.

Эцсийн зорилго бол та зөвхөн өнөөдрийн асуудлаа шийдвэрлээд зогсохгүй, дараагийн асуудлуудаа ч илүү үр дүнтэй шийдвэрлэж чаддаг бизнес эрхлэгч болох юм.

Бодит үр дүн нь таны бизнесийн нөхцөл байдал, оролцоо, хэрэгжүүлэлтээс хамаарна.

Ялгаа

Бизнес көүчинг ба бизнесийн зөвлөх үйлчилгээ юугаараа ялгаатай вэ?

Бизнесээ цэгцлэхийн тулд олон хүн эхлээд зөвлөх авдаг. Зөвлөх үйлчилгээ буруу биш. Гэвч эмх замбараагүй бизнест шинэ баримт бичиг биш, түүнийг хэрэгжүүлэх дараалал, хүч дутаж байдаг.

Зөвлөх үйлчилгээ

Бичиг баримт гарна. Харин хэрэгжүүлэх нь таны ажил.

  • Өндөр зардлаар журам, процесс, стандарт боловсруулж өгнө.
  • Зөвлөх ажлаа хүлээлгэж өгөөд явна.
  • Түүнийг хэрэгжүүлж, цааш авч явах хүн нь та.
  • Аль хэдийн ачаалал ихтэй танд энэ нь дахиад нэг нэмэлт ажил болно.
  • Тэгээд хэрэгжилгүй, хадгалагдаад үлддэг.

Үр дүнБичиг баримт бий. Өөрчлөлт алга.

Бизнес көүчинг

Таны одоогийн байдлаас эхэлж, хамтдаа хэрэгжүүлнэ.

  • Таны бизнесийн бодит байдал, нөөц бололцооноос эхэлнэ.
  • Хамгийн чухал асуудлаа сонгож, түүнээс эхэлнэ.
  • Таны даах хэмжээний, хэрэгжүүлж болох алхмуудыг тодорхойлно.
  • Уулзалт бүрээр хэрэгжүүлэлтээ шалгаж, гацсан асуудлаа шийднэ.
  • Аажмаар бизнесээ сайжруулж, удирдаж чаддаг болно.

Үр дүнБодит өөрчлөлт, түүнийг үргэлжлүүлэх чадвар.

Эмх замбараагүй бизнест дахиад нэг баримт бичиг хэрэггүй. Зөв дараалал, түүнийг хамт хэрэгжүүлэх хүн хэрэгтэй.

Хэнд зориулсан

Бизнес көүчинг хэнд зориулагдсан бэ?

Бизнесээ өөрийн хүчээр босгож, хэдэн жил авч явсан ч одоо эмх замбараагүй байдалд гацсан бизнес эрхлэгчдэд.

Танд тохирно, хэрэв

  • Бизнесээ өөрийн хүчээр босгосон ч одоо бүх зүйл эмх замбараагүй болсон.
  • Юу хийх хэрэгтэйгээ мэддэг ч байрандаа эргэлдээд байгаа.
  • Олон асуудал зэрэг тулгарч, алийг нь түрүүлж шийдэхээ мэдэхгүй байгаа.
  • Бүх шийдвэр, ажил тан дээр төвлөрч, ачаалал тань хэтэрсэн.
  • Шийдвэр гаргаж, өөрөө хэрэгжүүлэхэд бэлэн.
  • Өөрийн ажиллах арга барил, сэтгэлгээгээ өөрчлөхөд нээлттэй.

Тохирохгүй, хэрэв

  • Бүх ажлаа өөр хүнээр хийлгэхийг хүсэж байгаа бол.
  • Зөвхөн бэлэн баримт бичиг, систем хайж байгаа бол.
  • Ажиллах арга барилаа өөрчлөх сонирхолгүй бол.
  • Хэрэгжүүлэх цаг, анхаарал гаргах боломжгүй бол.
  • Богино хугацаанд баталгаатай орлого амлах хүн хайж байгаа бол.

Танд бизнес көүчинг тохирохоор байна уу?

Хамтран ажиллах
Мөрөн, бизнес көүч
Яагаад надтай

Яагаад надтай хамтран ажиллах вэ?

Би бизнес эрхлэгчидтэй ажилласан туршлага, бизнесийн стратеги, маркетинг, борлуулалт, удирдлагын талаарх мэдлэгээ бизнес көүчингийн арга барилтай хослуулдаг.

Миний хувьд бизнесийн өсөлт зөвхөн сайн стратеги боловсруулахаас шалтгаалдаггүй. Тэр стратегийг хэрэгжүүлэх бизнес эрхлэгчийн шийдвэр гаргалт, итгэл үнэмшил, ажиллах арга барил ч чухал.

Тиймээс би танай бизнесийн бодит асуудлууд дээр мэргэжлийн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шаардлагатай үед таны өсөлтөд саад болж буй дотоод хэв маягийг илрүүлж, өөрчлөхөд тусалдаг. Мөн таны бизнесийн өнөөгийн нөөц бололцоонд тохирсон, ойлгомжтой, хэрэгжүүлж болох аргачлал санал болгохыг чухалчилдаг.

Бидний хамтын ажиллагааны зорилго бол таныг надаас байнга зөвлөгөө авах шаардлагатай болгох биш.

Харин та өөрөө бизнесээ илүү сайн удирдаж, асуудлаа шийдвэрлэж, дараагийн өсөлтөө бий болгох чадвартай болоход оршино.

Асуулт, хариулт

Түгээмэл асуултууд

Бизнес көүчингээр миний бизнесийн стратегийг боловсруулж өгөх үү?

Бид танай бизнесийн зорилго, нөхцөл байдалд тулгуурлан стратегийн хувилбаруудыг хамтран боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээ тодорхойлно. Харин иж бүрэн стратегийн баримт бичиг боловсруулж хүлээлгэн өгөх нь тусдаа ажлын хүрээ шаардаж болно.

Бизнес көүчингээр хүний нөөц, санхүү, үйл ажиллагааны асуудал дээр ажиллаж болох уу?

Болно. Эдгээр асуудлыг бизнес эрхлэгчийн удирдлага, шийдвэр гаргалтын түвшинд авч үзнэ. Харин нарийн мэргэжлийн баримт бичиг, систем боловсруулах шаардлагатай бол тухайн чиглэлийн мэргэжилтэнтэй хамтран ажиллах нь зөв.

Уулзалт бүрийн агуулга урьдчилан тодорхой байдаг уу?

Хамтын ажиллагаа ерөнхий дараалалтай боловч уулзалт бүрийн сэдэв танай бизнесийн бодит нөхцөл, хэрэгжүүлэлтийн явцаас хамаарна. Бид урьдчилан тогтоосон сэдвүүдийг дуусгахаас илүүтэй таны зорилгод хүрэхэд шаардлагатай асуудлуудад төвлөрнө.

Бизнес көүчингийн үр дүн баталгаатай юу?

Үр дүн таны хэрэгжүүлэлтээс шууд хамаардаг. Тиймээс хамтын ажлын эхэнд бид хүрэх зорилго, хэрэгжүүлэх ажил, ахицыг хэмжих үзүүлэлтээ тодорхойлно. Уулзалт бүрээр хэрэгжүүлэлтээ шалгаж, гацсан газраа хамтдаа шийднэ. Та шийдвэрээ хэрэгжүүлэх тусам үр дүн тань тодорхой харагдана.

Би бизнесийнхээ бүх асуудлыг 90 хоногт шийдвэрлэж чадах уу?

90 хоногт бүх асуудлыг шийдвэрлэх зорилго тавихгүй. Харин хамгийн чухал асуудлууддаа төвлөрч, бодит ахиц гаргах, цаашид үргэлжлүүлэх ажлуудаа тодорхойлно.

Би өмнө нь бизнесийн сургалтад сууж, зөвлөгөө авч байсан. Энэ юугаараа өөр вэ?

Ерөнхий сургалт, зөвлөгөө нь танд хэрэгтэй мэдлэг, аргачлал өгч болно. Харин бизнес көүчингийн явцад бид танай бизнесийн бодит нөхцөл байдал, тулгарч буй асуудал дээр төвлөрнө. Танд ямар аргачлал тохирох, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжүүлэлтийн явцад гарсан асуудлыг яаж шийдвэрлэх дээр хамтран ажиллана. Тиймээс та зөвхөн шинэ мэдээлэл аваад зогсохгүй, өөрийн бизнест хэрэгжүүлэх шийдвэр, төлөвлөгөөтэй болно.

ганцаарчилсан бизнес көүчинг

Бизнесээ цэгцэлж, дараагийн өсөлтөө эхлүүлэхэд бэлэн үү?

Эмх замбараагүй байдал өөрөө арилдаггүй. Таны өмнөх арга барил бизнесийг тань өнөөдрийн түвшинд хүргэсэн ч дараагийн түвшинд хүргэхгүй. Хойшлуулсан сар бүр өөрийн гэсэн өртөгтэй.

Цаг

Таны цаг өдөр тутмын гал унтраахад үрэгдэж, бизнесээ хөгжүүлэх ажил дахин хойшилно.

Мөнгө

Шийдэгдээгүй асуудал бүр орлого, ашгаас чимээгүйхэн хумсалсаар байна.

Баг

Ажилтнууд тодорхой чиглэлгүй, бүх шийдвэр таныг хүлээсээр байна.

Та өөрөө

Ачаалал нэмэгдэх тусам ядаргаа, эргэлзээ хуримтлагдаж, шийдвэр гаргах чадвар тань суларна.

Асуудлууд хүлээх тусам хоорондоо орооцолдож, цэгцлэхэд илүү хэцүү болдог. Тиймээс өнөөдөр бол эхлэхэд хамгийн тохиромжтой өдөр.

Бизнесээ цэгцлэх төгс цаг хэзээ ч ирэхгүй. Таны шийдвэр л төгс цагийг авчирна.

Хамтран ажиллах